Ноос, ноолуурын бизнесмен Д.Ганхуяг, Сэдванчиг нар 110 тэрбумыг лоббиджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

УИХ, Засгийн газраас ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихээр боллоо. Урьд нь дэмжээгүй салбар биш л дээ. Ноолуур их хэмжээгээр авахын тулд ямаанд хүртэл мөнгө өгч байсан. Энэ удаа бонд гаргаж энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бас дахин баярлуулж байна. Нийтдээ 110 тэрбумын бонд гаргалаа. “Буян”-гийн Б.Жаргалсайхан зэрэг хүмүүсийн санаачлагаар ноос, ноолуурын үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдаж энэхүү бондыг авч үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох юм гэнэ. Гэхдээ харамсалтай нь түүхий болон хагас боловсруулсан ноос, ноолуурыг урд хөрш рүүгээ гаргахаа зогсоож чадаагүй байж ийм их мөнгөөр туйлах нь ёстой зангууны үлгэр болно хэмээн зарим эдийн засагчид үзэж байна. УИХ дээр ч энэ талаар ярьж байлаа. Улс төрчдийн дотор ноос, ноолуурын бизнес эрхэлдэг Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг зэрэг хүн олон бий. Тэд энэхүү бондыг анхнаас нь лоббидож байсан бололтой. УИХ-ын хурлаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд тухайн асуудлаар санал хураалтанд оролцох ёсгүй. Гэтэл дээрх ноос, ноолуурын бизнес эрхэлдэг эрхмүүд ёс зүйн ийм дүрмээ мартаж, 110 тэрбумын бондыг батлахаар бушуухан кнопоо дараад авчээ. Ийнхүү Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нарын ноос ноолуурын бизнест 110 тэрбум төгрөг орлоо. Урьд нь тэд ямааг мөнгөөр угжихад ийм л маягаар лобби хийсэн гэдэг. Чадаж байгаа болохоор аргагүй биз ээ.

Х.Тулга. Zindaa.mn 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top