Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Рио 2016 олимпийн эрх хүртээд байсан Э.Сумъяагаас сэргээш илэрсэн тухай мэдээ гарсан. Энэ асуудалтай холбогдуулан албаныхан мэдээлэл, тайлбарыг хийлээ. Тухайлбал Б.Насанбат эмч "Монголын шигшээ багийн тамирчид энэ эм бэлдмэлийг хэрэглэж байсан нь үнэн. Нэгдүгээр сарын 1-нээс хойш харин хэрэглээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Зүрх системийн өөрчлөлт гарсан, албан ёсоор шинжилгээ оношилгоогоор тогтоогдсон тамирчид хэрэглэдэг болохоос хэн хүссэн дуртай үедээ хэрэглээд байдаггүй. Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн Спортын төв ордны бүх заал танхимаар сэргээшийн төрлийн эм бэлдмэлийн хайрцагийг үзүүлж шигшээ багууд, тамирчид, албаны хүмүүст хангалттай мэдээлэл өгсөн. Олимпийн эрх авсан тамирчдаас цаашид энэ төрлийн бодис илрэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамгийн гол нь тамирчныг битгий буруутгаарай" гэдгийг хэлсэн юм.
Гуравдугаар сарын 18-нд Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн аж.
Сэтгэгдэл ( 1 )
Тамирчныг угаасаа юу гэж буруутгахав дээ. Эмч, дасгалжуулагч, ЧБХ сайн ажиллаагүйгийн горыг тамирчин үүрч бна шүү дээ.