Сонирхогчийн боксын олон улсын гран при тэмцээн Чех улсад үргэлжилж байна. 47 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 56 кг-д Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар өрсөлдөж буй.
56 кг-д эхний тойрогт дэлхийн оюутны универсиад наадмын аварга Х.Энх-Амар, улсын хошой аварга Э.Цэндбаатар нар учраагаа ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Хагас шигшээд Э.Цэндбаатар Польш, Х.Энх-Амар Чехийн тамирчинтай тоглоно. Хэрвээ манай тамирчид өрсөлдөгчөө ялвал аваргын төлөө хоорондоо өрсөлдөнө.
Харин 75 кг-д Н.Шинэбаяр Италийн К.Салветоретод, 81 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн С.Матуст дийлдэн, тэмцээнээ өндөрлүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )