Боксчид олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд мордлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 10

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ оролцохоор Азербайжан улсын Баку хотыг өнөөдөр өглөө зорилоо.

Тэмцээн зургадугаар сарын 16-25-нд болно.

Тэмцээнээс жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгоно.

Монголын баг тамирчдаас:

  • 52кг Х.Энх-Амар
  • 56кг Э.Цэндбаатар
  • 75кг Н.Шинэбаяр
  • 81кг С.Эрдэнэбаяр нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, боксчин Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, Б.Мишээлт нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top