Японы Асахи телевизийн суваг алдартнууд оролцдог “Хэн хаана юу хийж явна вэ?” гэдэг нэвтрүүлэгтээ сүмогийн их аварга Хакухо Даваажаргалыг оролцуулжээ. Хакухо өөрийн хүүхэд насны дурсамжаа үзэгчидтэй хуваалцах үеэрээ багадаа хамт тоглодог байсан нэгэн охиныг дурссан байна. Хакухог 7-8 настай байхад 5 настай нэг охин түүнтэй тоглодог байсан. Тэр охины хамт тоглох хүсэлтийг заримдаа Хакухо хүлээж авалгүй гомдоодог байснаа яриад уучлал гуйхыг хүсэж явдагаа ярьжээ. Сүүлд Япон руу сүмод явахынхаа өмнө буюу 19 настайдаа нэг тааралдахад нь тэр охин сайхан бүсгүй болсон байсныг Хакухо ярьсан байна. Тэр үед ойр дотныхон нь Хакухог түүнтэй гэрлүүлнэ хэмээн ярьж ичээж байсан гэжээ. Тэр цагаас хойш дахиж уулзаагүй охиныг нь Асахи телевизийнхэн эрэн сурвалжилж Монголоос олоод бичлэгийг нь Хакуход үзүүлж сюрприз барьсан байна. 10 гаруй жилийн дараа Өнөрзаяа гэх тэр охин нь эмч мэргэжилтэй болж Улаанбаатар хотод аж төрж байгааг уг нэвтрүүлэг үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Япончууд юун ч завтай ипүүдээ гарсан мөнгөтэймбилээдээ. Ач холбогдоод нь юунд байгаам бол