Ой тогтоолтын өсвөрийн тамирчид дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 27

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцон боломжит гурван медалийн хоёрыг нь хүртлээ.  Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч  гуравдугаар байрын эзэн болжээ. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер тавд бичигддэг ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн хоёрдугаарт эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар ялалт байгуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.113.9) 2016 оны 06 сарын 27

Mash mundag huuhduud.Hatanbaatariig demjinee.ene oyunlag huuhduudiig bii bolgoson chadaltai zaluu amjilt husye

0  |  0
Top