Чөлөөтийнхөн наймдугаар сарын 7-нд Бразилийг зорино

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 22

Олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Орхон аймаг дахь “Олимп” баазад олимпийн үндсэн бэлтгэлээ базааж байгаа билээ.

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр тэдгээр тамирчидтай уулзаж, олимпийн бэлтгэлтэй нь танилцах юм байна.

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 7-нд Риогийн олимпод оролцохоор явна.

Харин Монголын тамирчдаас жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 28-нд Бразилийг зорих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top