Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр жүдо бөхийн 66 кг-ын С хэсгийн барилдаан боллоо. Тус барилдаанд манай жүдоч Д.Төмөрхүлэг хэсгээ тэргүүлэн барилдсан юм.
Тэрбээр эхний шатанд Саудын Арабын жүдоч Хамад Сулеймантай оноолт таарч, өрсөлдөгчөө иппон үнэлгээгээр цэвэр ялж, эхний ялалтаа байгуулсан. Түүний дараагийн учраа Алжирын жүдоч Хоуд Зоурданийг тэрбээр ялсан. Харин гуравдугаар шатны өрсөлдөгч нь Африкийн хошой аварга Алжирийн Хоуд Зоурдани байсан юм. Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө даралт мэхээр ялж, шигшээ наймд үлдсэн. Улмаар С хэсгийн аваргын төлөө Италийн Фабио Басилетэй хүч үзсэн ч өрсөлдөгчдөө хоёр вазари үнэлгээ алдаж, цэвэр ялагдлаа.
Ийнхүү Д.Төмөрхүлэг дагах барилдаан хйихээр болсон. Дагах барилдаанаа Канадын Антуан Бучардтай хийж, өрсөлдөгчдөө вазари үнэлгээ алдаж, ялагдал хүлээлээ. Ингэснээр Д.Төмөрхүлэг шагналт 7-р байрт орлоо.
Сэтгэгдэл ( 0 )