Өнөөдөр манай улсаас олимпийн наадамд таван тамирчин дараах хуваарийн дагуу өрсөлдөнө. Тодруулбал,
Байт харваа
21:00 цагт: Ж.Гантөгс ганцаарчилсан харвааны хасагдах шатанд өрсөлдөнө.
Жүдо
22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Г.Одбаяр, Д.Сумьяа нар дээрх жинд өрсөлдөнө.
Бокс
23:00 цагт: 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ тулалдана. Мөн Д.Отгондалай 60 кг-ийн жинд өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )