Өнөөдөр манай улсаас олимпийн наадамд хоёр тамирчин дараах хуваарийн дагуу өрсөлдөнө. Тодруулбал,
Жүдо
22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг -ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Б.Тэмүүлэн дээрх жинд өрсөлдөнө.
Түүний хувьд эхний барилдаанаа Алжир улсын жүдочтой хийнэ.
Усанд сэлэлт
01:00 цагт: Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан уралдаанд Б.Есүй өрсөлдөнө.
Б.Есүй усан спортоор хичээллээд 10 жил болж байгаа бөгөөд азийн наадам, дэлхийн цом, дэлхийн аварга зэрэг тэмцээнүүдэд оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралддаг тамирчин юм.
Бокс
06:00 цагт: 60 кг-ын жинд манай тамирчин Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдана.
Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )