Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам лхагва гаригт 12 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ.
Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн бөх Риогийн дэвжээнд гарна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдана. Тамирчдын жин үзсэний дараа сугалаа явагдах юм.
Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхэлнэ.
Эмэгтэй 58 кг-д олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо тэргүүтэй 20 бөх багтсан. П.Орхон 2016 оны нэгдүгээр сард Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээнд алдарт Ичог 10-0-оор хожин түрүүлж, шуугиан тарьж байсан юм.
69 кг-д 18 бөх багтжээ.
Пүрэвдорж ОРХОН
Очирбат НАСАНБУРМАА
Чөлөөт бөхийн сугалааны талаар эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 0 )