М.Анхцэцэгийг Асашёорюү Токиогийн олимп хүртэл ивээн тэтгэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 17

Монголын хүндийг өргөлтийн спортод цахиур хагалж, олимпийн наадамд жиндээ наймдугаар байр эзэлсэн 18 настай М.Анхцэцэгийг 2020 оны Токиогийн олимп хүртэл Асашёорюү Д.Дагвадорж ивээн тэтгэхээр болжээ.

Мэргэжлийн сумогийн алдарт аварга Асашёорюү Д.Дагвадорж ийнхүү М.Анхцэцэгийг дэмжин ажилласнаар Токиогийн олимпоос медаль хүртэх, монголчуудынхаа магнайг тэнийлгэхийг хүсч буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top