БСШУС-ын сайд Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 19

Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр /2016.08.20/-нд эх орондоо ирлээ. Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав. БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм. Д.Сумъяа нь  “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top