Усэйн Болт Олимпийн найм дахь алтан медалиа хүртлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 19

Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт “Рио”-гийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртсэн  талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 200 метрийг 19.78 секундэд туулж, ялалт байгуулжээ. Ийнхүү алдарт тамирчин маань олимпийн найман алтан медалийн эзэн боллоо.

Харин мөнгөн медалийг 20.02 секундын амжилтаар Канадын тамирчин Эндрю Де Грассе хүртсэн бол Францын тамирчин Кристопе Лемайтре 20.12 секундэд барианд орж хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top