Г.Мандахнарангийн барилдаантай холбоотойгоор МҮОХ-нд шаардлага хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 23

Рио 2016 олимпийн наадам 16 хоногийн турш үргэлжлэн явагдаж, өндөрлөсөн. Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д хүч үзсэн МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд илт илүүрхэн барилдсан ч  эцсийн мөчид  медалиа өрсөлдөгч бөхдөө алдсан. Манай  тамирчин сүүлийн хэдэн секундэд илт хамгаалсан, тойрч зугтсанаасаа болж, сүүлийн оноогоор торгууль хүлээж  энэ жингийн хүрэл медалийг Узбекстан улсын бөх хүртсэн. Уг барилдааны дараа манай тамирчин, дасгалжуулагч нар эсэргүүцлээ тун хүчтэй илэрхийлсэн ч тусыг олоогүй юм.

Тэгвэл “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийнхөн энэ асуудлаар Монголын үндсэний олимпийн хороо, ерөнхийлөгч, Г.Загдсүрэн болон Рио 2016 олимпийн наадмын багийн ахлагч Хатанбаатар нарт хандаж, шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад манай тамирчдын зарим нэг илт будлиантай шүүлтийн золиос болсон үйлдлүүдийг  ОУОХ-нд мэдэгдэх талаар дурджээ.

Ялангуяа бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д хүч үзсэн Г.Мандахнарангийн барилдааны шүүлтийн талаар мэдэгдэж, хариу авч, олон нийтэд мэдэгдэхийг хүссэн байна. Түүнчлэн олимпийн наадмын үеэр Монголын багийн хэд хэдэн тамирчдын тоглолт, тулааны  эргэлзээтэй шүүлтийн талаар өөрсдийн байр сууриа илрэхийлэхийг хүсчээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top