“Рио-2016” олимпийн наадамд Монгол Улс 43 тамирчин сойсноос жүдоч Д.Сумъяа мөнгө, боксчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, монголчууд биднийг баярлуулсан билээ. Олимпийн медальтан болж, эх орныхоо төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан Д.Отгондалай, хүрэл медалийн төлөөх тоглолтод харамсалтайгаар ялагдсан Г.Мандахнаран тэргүүтэй тамирчид энэ сарын 26-нд буюу маргааш өглөө эх орондоо ирнэ.
Сэтгэгдэл ( 0 )