Олимпийн медальтнуудыг хүлээн авна

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 29

“Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг өнөөдөр 09.00 цагт Хил хамгаалах Ерөнхий газарт хүндэтгэн хүлээн авахаар болжээ.

Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадамд Монголын 43 тамирчин оролцсоноос мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн. Медаль хүртсэн тамирчид "Хилчин" спорт хорооны тамирчид юм. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн. Тэгвэл боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Доржнямбуугийн Отгондалай хүрэл медалийн эзэн болсон. Тиймээс ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top