Японы жүдочид монголд

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 16

Олимпийн гурван удаагийн аварга, “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида болон Сара Дошо, Эри Тосака тэргүүтэй шилдэг бөхчүүдийг төрүүлсэн Японы “Ичиши” дэвжээний өсвөрийн тамирчид Монголд иржээ.

Тэд Монголын өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 17-нд “Dreamers” нэртэй нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох юм.

“Ичиши” дэвжээ нь бөхийн “Женко” клубтэй хамтран ажилладаг. Тус дэвжээнийхэн Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ.

Энэ удаа ирсэн арван настнуудыг алдарт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидэтоши Ёшида ахалж байна. Түүний хувьд өмнө нь Монголд ирэхдээ олимпод оролцох шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, зөвлөгөө өгсөн юм.

Өсвөрийн тамирчдын нөхөрсөг тэмцээн холимог багийн төрлөөр зохион байгуулагдах ба нэг баг эрэгтэй гурав, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй байна.

Сонирхуулахад, “Ичиши” дэвжээний арван настнууд чөлөөт бөхийн спортоор 5-6 жил хичээллэж байгаа тамирчид ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top