Туйванч Ц.Оюунчимэг ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 06

Хүндийг өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад боллоо. 47 орны 987 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гурван туйванч оролцсоноос Ц.Оюунчимэг мөнгөн медаль авав.

Эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн тэрээр огцом шахалтаар 55, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр133 кг өргөж мөнгөн медалийн болзол хангав. Түүний жинд 14 тамирчин өрсөлджээ.

Ц.Оюунчимэг мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшдэг, ОУХМ цолтой. 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй тэрээр ДАШТ-ий рекордыг зургаа, Азийнхыг 12 удаа шинэчилсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top