"Ирээдүйн түмэн эх-2011" хурдан дааганы уралдаан Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн уралдаанд нутаг нутгийн 52 даага тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Т.Батзоригийн халтар даага түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын даян аварга А.Сүхбатын шарга халзан аман хүзүүджээ. Харин айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Н.Болдсүхийн буурал, Ховд аймгийн Буянт сумын Э.Тамирын зээрд, Улаанбаатар хотын н.Улам-Өрнөхийн хээр даага хурдлав.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 0 )