Чехийн Прага хотноо тавдугаар сарын 8-нд зохиогдсон Лондонгийн зуны олимпийн эрх олгох “Прага-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ, “Ажнай” корпорацийн тамирчин, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа Л.Отгонбаяр амжилттай оролцож наймдугаар байрт шалгарснаар олимпийн эрх авлаа. Тэрээр 2:39:40 гүйж Монгол Улсын дээд амжилтыг эвдсэн юм. Эл өдөр тус хотноо зохиогдсон цагдаагийн марафоны ДАШТ-нд манай тамирчин мөн уралдаж алтан медаль хүртжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )