Луйс Суарес ”Алтан шаахай” эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Европ тивийн улсуудын лигийн тэмцээнээс хамгийн олон гоол оруулсан тамирчинд  “Алтан шаахай” шагналыг олгодог уламжлалтай. Энэхүү шагналыг өнгөрсөн улирал Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээнд “Барселона” клубын довтлогч Луйс Алберто Суарес Диаз 40 гоол (80 оноо) оруулсан амжилтаар, энэ жилийн “мэргэн бууч” боллоо. Энэ шагналыг түүний багийн анд Лионел Месси 3 удаа хүртэж байсан юм. Мөн 2010 оноос хойшКриштиану РоналдуЛионел МессиЛуйс Суарес гэсэн 3 тамирчин л энэ шагналыг ээлжлэн хүртэж байна. Луис Суарес энэ нэр хүндтэй шагналыг гардуулахх ёслолд охин Дельфина, хүү Бенжамин нарын хамтаар очжээ.

2014 онд “Барселона” клубт нэгдсэн 29 настай довтлогч Луйс СуаресКатолоны багийн төлөө “Ла лиг”-т 70 тоглолтод оролцож, 62 гоолыг оруулаад байгаа юм.

Анх 1967–1968 оны улирлаас Францын “Лэкип” сэтгүүл уг шагналыг олгож эхэлсэн байдаг. Киприйн Хөлбөмбөгийн Холбоо манай лигт 40 гоол оруулсан тоглогч байсан гэж зарласаны дараа “Лэкип” сэтгүүл уг шагналаа 1996 оныг хүртэл албан ёсны бус гэж тооцох болсон. Энэ хугацаанд ивээн тэтгэгч “Адидас” компани дангаар шагналыг гардуулж байв. Мөн 1990–1991 оны улирлын мэргэн бууч Дарко Панчев2006 оныг хүртэл шагналаа гардан авч чадаагүй түүхтэй.

1996 оноос хойш шагналыг шинэ дүрмийн дагуу олгох болсон. Тэр үеэс Европын шилдэг спортын сэтгүүлчид “Алтан шаахай” шагналын эзнийг тодруулах болсоноор сул лигт олон гоол оруулсан тоглогчоос илүү том лигт цөөн гоол оруулсан тамирчин энэ шагналыг хүртэх магадлал өндөр байх системийг гаргасан ажээ. Европын тэмцээнүүдэд багуудынх нь үзүүлсэн амжилтыг харгалзан тогтоож, ЕХХ-ны коэффициентээр лигүүдийг эрэмбэлдэг бөгөөд эхний 5 байрт жагссан лигийн тоглогчдын оруулсан гоолыг 2-оор, 6-21дүгээр байранд бичигдсэн лигийн тамирчдын оруулсан гоолыг 1.5-аар үржүүлж оноог тооцох болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top