ОХУ-ын Новосибирск хотод болж байгаа Орос-Монголын хамтын ажиллагаа” наадмын хүрээнд тус хотын “Союз Ветеранов Спорта” байгууллагаас мөсөн спортын “Сибирь” ордонд 11 дэх удаагийн халз тулааны “Кубок Дружбы” тэмцээнийг байлдааны самбо, чөлөөт бөх, жудо, бокс, тхэквондо, тай бокс, сонгомол барилдаан, кикбоксинг К-1, холимог бие хамгаалах урлаг гэсэн 9 төрлөөр орос, монголын шилдэг тамирчдын дунд зохион явуулжээ.
Монголын багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаяр, оросын багийн ахлагчаар сонгомол барилдааны олимпийн хошой аварга Роман Власов нар ажиллав.
9 төрлийн халз тулааны дүнгээр оросын баг 6:3 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.
Байлдааны самбо В.Сапликов
Баасанхүүгийн Дамланпүрэв, самбо бөхийн дэлхийн
хошой аварга, хожсон
Чөлөөт бөх К.Куулар, хожсон
Дамдинбазарын Цогтбаатар
Жудо Д.Каракизиди
Ганбатын Болдбаатар, жудо бөхийн
дэлхийн аварга, хожсон
Бокс Илья Медведев, хожсон
Баярхүү
Тхэквондо А.Баглаев
Пүрэвжавын Бямбадорж, хожсон
Тай бокс Игорь Петров , хожсон
Сундуйн Батжаргал
Кикбоксинг К-1 Роман Казанцев, хожсон
Хатанцахиурын Батжаргал
Холимог бие хамгаалах урлаг Николай Перепелица, хожсон
Содномдоржийн Сүхболд
Сонгомол барилдаан Артём Сурков, хожсон
Бямбадоржийн Хаш-Эрдэнэ
Тэмцээнийг олимпийн 4 удаагийн аварга, цанын биатлонч А.Тихонов, сонгомол барилдааны олимпийн аварга В.Сургашев, мэргэжлийн боксийн 3 холбооны дэлхийн аварга, кикбоксын дэлхийн хошой аварга Наталья Рагозина, мэргэжлийн боксын дэлхийн аварга, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Николай Валуев, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, боксчин М.Алоян зэрэг оросын спортын олон алдартнууд үзэж сонирхжээ.
8000 гаруй үзэгч сонирхсон тус тэмцээний үеэр монголын үндэсний хоолны үзэсгэлэн худалдаа гаргасан байв.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан
Сэтгэгдэл ( 0 )