Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Япон мэргэжилтэн Ики Ёоүжи ажилладаг. Тэрээр эмэгтэйчүүдийн 19 хүртэлх насны шигшээ багт багтах тамирчдаа сонгон шалгаруулжээ.
Тус шалгаруулалтын гол үзүүлэлт нь ур чадвар боловч цаг барилт, сахилга бат түүнээс чухал байсан гэдгийг Япон мэргэжилтэн дурдсан юм.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн тамирчид монголын хамгийн анхны эмэгтэй шигшээ багийн тамирчид болж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн тэдний хамгийн анхны тэмцээн 2018 онд зохиогдох Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн аж.
Ингээд та бүхэнд 19 хүртэлх насны шигшээ багийн урьдчилсан шатанд тэнцсэн охидыг танилцуулъя.
1. Ө.Бадамхатан “Арвис”
2. О.Сараа “Туулын том тулнууд”
3. Э.Энхжаргал “Арвис”
4. Б.Ариунжаргал “Монголын тэмүүлэл”
5. Т.Нарантуяа “Монголын тэмүүлэл”
6. А.Бямбазул “Хоромхон”
7. Х. Пүрэвсүрэн “Хад”
8. Ү.Солонго “Хад”
9. Б.Алтжин “Монголын тэмүүлэл”
10. В.Лора “Арвис”
11. Ж.Должинсүрэн “Хоромхон”
12. Б. Ариунжаргал “Хоромхон”
13. Г.Гоомарал “Монголын тэмүүлэл”
14. М.Хэрлэн “Арвис”
15. С.Удвал “Монголын тэмүүлэл”
16. Г.Цолмон “Сургуулиасаа”
17. Э.Энхмаргад “Туулын том тулнууд”
18. М.Минжинсор “Хад”
19. Б.Отгонцэцэг “Хараацай”
20. Б.Отгонбаяр “Хад”
Б.Учрал
Сэтгэгдэл ( 1 )
ODOO TEGEED MONGOL EMEGTEICHUUD SHUUD ALT AVAAD BAINA BIZDEE.