Реппэр Канье Уэстын "Fade" видео клипний од Тейяна Тейлор дасгалын программ бүхий шинэ фитнес төслөө танилцуулжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Канье Уэст "Fade" нэртэй видео клипээ танилцуулсны дараа тус видеоны гол дүрийн бүсгүй Тейяна Тейлор жинхэнэ утгаараа од болсон. Тэр бол NBA-ийн од Иман Шампартын эхнэр, ой гарантай хүүхдийн ээж. Мөн тэрээр соло уран бүтээл туурвиад удаж байгаа. Гэхдээ түүний тоглосон клип түүнд өмнөхөөс нь илүү нэр хүнд, алдрыг авчирсан юм.
Үзэгчид түүний төгс, спортлог бие болон хөдөлгөөний эвслийг нь гайхаж, хэрхэн ийм бие галбиртай болох вэ гэсэн асуултыг түүнд тавьж байсан юм. Гайхамшигт Ким Кардашьян хүртэл шүү дээ.
Тэгвэл одоо Тейяна энэ бүх асуултанд хариулахаар шийдэж, "Fade 2 Fit" нэртэй шинэ төсөл гаргаж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлажээ.
"Fade 2 Fit" нь Тейяна Тейлорын өөрийнх нь дасгалын онлайн программ юм. Одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч хэрэв сонирхож байвал та "Fade 2 Fit" вебсайтад бүртгүүлээрэй.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )