ОХУ-ын Хабаровскийн хязгаарын төв Хабаровск хотод болсон нэрт дасгалжуулагч В.Д.Васильевийн нэрэмжит Бүх оросын чөлөөт бөхийн "Ерофей Хабаров" уламжлалт тэмцээнд “Арслан” клубын 4, “Хилчин” спорт хорооны 1 нийт 5 бөх оролцсоноос эрэгтэй 57 кг-ын жинд Занданбудын Занабазар, эмэгтэй 55 кг-ын жинд Бүүвээйбаатарын Хатантуул, 75 кг-ын жинд Бямбадоржийн Цэцэгбаяр нар алт, эрэгтэй 61 кг-ын жинд Сармандахын Билгүүн, 74 кг-ын жинд “Хилчин” спорт хороо,Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Доржцэгмэдийн Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Д.Алтангэрэл 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ.
Армян, Казахстан, Монгол, Тажик, Узбек, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх зодоглосон тус тэмцээнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр дасгалжуулагч-шүүгчээр оролцсон байна. Медаль авсан оросын бөхчүүдэд спортын мастер цол олгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )