Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын тэмцээний заавар

2016 оны 11 сарын 04

Зорилго. Монголын чөлөөт бөхийн залуу халаа тамирчдын ур чадварыг сайжруулах, өсвөр үе, залуучуудыг бөхийн спортод сонирхолтой болгоход оршино.

Нэг. Тэмцээн явагдах газар

ДАШТ-ний хошой мөнгөн медальт, Дэлхийн Цомын төлөө тэмцээний хүрэл медальт, Азийн спортын наадмын болон тивийн аварга, Зүүн-Азийн аварга, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит Залуучуудын тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Спортын төв ордны “А” танхимд явагдана.

Хоёр. Оролцогчдын жин, тоо

Оролцох тамирчин 1994 оноос хойш төрсөн, эрэгтэй залуучуудын 22 насаар оролцоно. 
Тэмцээнд оролцох бөхчүүд ДБНХ-ны залуучуудын хөнгөн жингийн ангиллаар 50, 55, 60, 66 кг-ын жингүүдээр оролцоно. Жингийн зөрүү 2 кг байж болно. 
Нэг жинд нэг байгууллагаас хэдэн ч тамирчин оролцож болно. Ямарваа нэгэн байгууллагын харьяалалгүй тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй.

Гурав. Тэмцээний дүн, шагнал урамшуулал

Тэмцээн ДБНХ-ны дүрмийн дагуу шинэчлэгдсэн дүрмэр явагдана. Тэмцээнд амжилттай барилдсан эхний 3 байр эзлэсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагналаар шагнана. 
Жич: Шилдэг шүүгч, шилдэг дасгалжуулагч шалгаруулж цом өргөмжлөлөөр урамшуулна.

Дөрөв. Мандат олгох журам

Тэмцээний мандатыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд СТО-нд олгоно. Жин 17:00 цагт үзнэ.
• Мандатын хураамж 6 000₮ 
• Иргэний үнэмлэх
• 1 хувь гэрэл зураг

Лавлах утас: 99007337

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top