Турк улсын Измир хотноо үргэлжилж буй өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах даамны тэмцээн маргааш буюу 2016 оны 11 дүгээр сарын 05-нд өндөрлөнө.
Тус тэмцээнд манай улсын баг амжилттай оролцож байна. Тухайлбал, 02-ны өдрийн блиц төрөлд тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Энхболдын ХҮСЛЭН 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлан Дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн НАЛЖОРМАА 14 оноогоор хүрэл медаль хүртэж байна. Мөнгөн медалийг ОХУ-ын С.Апросимова хүртжээ.
14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын МИШЭЭЛ 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.
Бусад насны ангилалд ОХУ 4, БНХАУ 2, Недерланд 1 алтан медаль авч аваргалжээ.
Харин өнөөдөр тэмцээний үндсэн (урт цагийн) төрөлд 7 өргийн дараахь байдлаар U11 буюу 11 хүртэлх насны хөвгүүдээс Болдбаатарын Сүхбат 12 оноотой (5 хожиж, 2 тэнцсэн) тэмцээнийг тэргүүлж байна.
Мөн энэ насны ангилалд Б.Баярманлай 3-р байранд, U17 хөвгүүдийн насанд М.Шийравжамц мөн 3-р байранд, U20 хөвгүүдийн насанд Ц.Отгонбилэг 2-р байранд явж байна.
Тэмцээн өндөрлөхөд 2 өрөг үлдээд байна. Мөн өнөөдөр үдээс хойш (манай цагаар орой 20.00) турк даамын төрлийн ДАШТ эхэлнэ.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 3 )
Mongol huuhduudeere baharhaj bna.Bayar hurgie.
mundag huuhduud shuu.
БАЯР ХҮРГЬЕ