Булган аймгийн Нутгийн зөвлөлөөс Үндэсний спортын ууган Гавьяат, Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр болжээ. Ойн хүрээнд энэ сарын 20-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан болох юм.
Б.Түвдэндорж аварга 1916 онд Булган аймгийн Хангал суманд төрсөн бөгөөд Үндэсний бөхийн анхны Дархан аварга төдийгүй Монгол Улсын хамгийн анхны Гавьяат тамирчин билээ.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )