Орон нутгийн сонгуулиар ард иргэд өөрсдийгөө төрд төлөөлөх хамгийн анхан шатны гүүр болох сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөө сонгосон. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаа зохион байгуулж, төлөөлөгчдийн олонхийн санал авсан 10 сумын Засаг даргыг Завхан аймгийн Засаг дарга батламжилсан байна.
Тодруулбал, Тэлмэн сумын Засаг даргаар Ү.Батчулуун, Баянтэс сумын Засаг даргаар Ж.Доржсэмбэ, Отгон сумын Засаг даргаар Ж.Амгаланбаяр, Нөмрөг сумын Засаг даргаар Н.Түмэндорж, Түдэвтэй сумын Засаг даргаар н.Дамдинбазар, Асгат сумын Засаг даргаар Н.Анхбаяр, Баянхайрхан сумын Засаг даргаар Н.Алтанцэцэг, Яруу сумын Засаг даргаар Д.Мөнхтөр, Их-Уул сумын Засаг даргаар Н.Гансүх, Дөрвөлжин сумын Засаг даргаар Ч.Батдөл нар тус тус томилогджээ.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан шинэ Засаг дарга нарыг хувийн эрх ашгаа хойш тавьж, ард түмнийхээ эрх ашиг, аймаг сумынхаа хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүссэн байна.
Дашрамд өгүүлэхэд Завхан аймаг 24 сумтай юм.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 2 )
Дөрвөлжин сумын захирал гэсэн чинь ноднин их сургууль төгссөн хүн болсон байна энэ байплаар бол Батсайхан ялгаагүй л нэг Санжмятав болж байна
Huviin ambistaa dartsgaaj uzeerei. Hachin hachin tomilgoo bolsoor bna shuu.Hurliin tuluulugch gedeg alban tushaald hureh guur bish shuu. Jaahan es zuitei l bj jiriin turiin alban haagchdaas hucheer mungu tugrug tatah ajlaa zogsooj oron nutsgt shudarga esiig behjuulehed iluu anhaarlaa handuulaarai