Б.Энхлүүн оюуны олимпоос хүрэл медалийн болзол хангалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпийн хоёр дахь өдөр үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож буй ой тогтоолтын тамирчид тэмцээнийг маш амжилттай үргэлжлүүлж байгаа бөгөөд хэдхэн цагийн өмнө тэмцээний гурав дахь төрөл болох цээж бодолтын "Mental Calendar" буюу "Хүн Хуанли" төрлийн дүн гарлаа.

Энэ төрөлд манай багийн хамгийн бяцхан тамирчин Б.Энхлүүн хүрэл медалийн болзол хангасан байна. Тэрбээр 60 секундэд 63 өдрийг алдаагүй тооцоолж боджээ.

“Mental Calendar Kids Cup” төрөлд:

1-р байр: Жайнам Наяанкумар Шах (Энэтхэг) - 89 өдөр
2-р байр: Гунишка Жэйн (Энэтхэг) - 68 өдөр
3-р байр: Б.Энхлүүн (Монгол) - 63 өдөр

Хоёр дахь өдрийн байдлаар манай улсын тамирчид 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль буюу нийт 10 медалийн болзол хангаад байна.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top