Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан хамт олны дунд нөхөрсөг зан харилцааг төлөвшүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор долоо хоног бүрийн даваа гаригт хамт олноороо спортоор хичээллэх ажлыг өрнүүлээд байна.
Энэхүү ажлын нээлтэд зориулан албан хаагчдын дунд гар бөмбөг, ширээний теннис төрлөөр тэмцээн зохион явууллаа.
“Гар бөмбөг”-ийн тэмцээний төрөлд нийт найман баг тамирчид оролцож , нэгдүгээр байрт тус газрын Эрэн хайх аврах салбарын орлогч онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Батхүүгээр ахлуулсан баг тамирчид, хоёрдугаар байрт ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргал ахлагчтай баг тамирчид, гуравдугаар байрт
Гал түймэр унтраах 32 дугаар ангийн салаан захирагч онцгой байдлын ахлах дэслэгч Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид тус тус шалгарав.
Харин ширээний теннисний тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр зохион байгуулав.
Эрэгтэй төрөлд, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч онцгой байдлын ахлагч Х.Мөнхбат нэгдүгээр байр,
Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга онцгой байдлын ахлах дэслэгч Г.Ихбаяр хоёрдугаар байр, Гал түймэр унтраах 32 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч онцгой байдлын ахлагч н.Энхцолмон гуравдугаар байр эзэллээ.
Эмэгтэй төрөлд, Урьдчилан сэргийлэх тасгийн зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын ахмад Г.Мөнхзул нэгдүгээр байр,
Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч онцгой байдлын ахлагч Д.Отгонжаргал хоёрдугаар байр, бичиг хэрэг архивын эрхлэгч онцгой байдлын ахлагч Б.Отгонцэцэг гуравдугаар байрт тус тус шалгарав гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )