Дэлхийн даамны аваргаас мөнгөн медаль хүртсэн А.Түшигбаяртай уулзлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 11

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан Өсвөрийн даамчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн 12в ангийн сурагч А.Түшигбаярыг хүлээн авч уулзлаа.

Турк улсад болсон тэмцээнд Монгол Улсаас нийт 33 хүүхэд оролцсон бөгөөд тэдний хоёр нь Сэлэнгэ аймгийнх юм. Тус тэмцээнд Монголын баг тамирчид 19 медаль хүртэж, багийн дүнгээр II байр эзэлсэн байна.

А.Түшигбаярын хувьд Турк даамны төрөлд оролцож, Орос, Итали, Польш, Африкийн тамирчидтай оюуны хүчээ үзэн өрсөлджээ. Тэрбээр дараа жил Узбекстан улсад болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлдээ аль хэдийнэ оржээ.

Түүний дасгалжуулагч багш З.Дунжидмаа "Өөрийн гэсэн зорилготой, дуулгавартай, хичээмтгий хүүхэд учир энэ амжилтад хүрч чадсан" хэмээн А.Түшигбаярыг тодотгож байв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top