“Рио-2016” зуны олимпийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс оролцон, хүрэл медаль авсан билээ.
Энэ онд олимп, Их дуулга, Азийн АШТ тэргүүтэй олон улсын 10 тэмцээнд оролцож, бүгдээс нь буюу таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авсан тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор шалгарчээ.
Г.Отгонцэцэг өнгөрсөн оноос хойш Д.Энхбаатар дасгалжуулагчийн хамт Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй.
Тэрээр хамгийн сүүлд Абу Дабигийн Их дуулгад аваргалсан бөгөөд одоогоор Токиогийн Их дуулгад зодоглохоор бэлтгэлээ базааж байна.
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 0 )