”Голден Гран -При” тэмцээнд манай 11 бөх уригджээ

2016 оны 11 сарын 12

Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд 2016 оны арваннэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно. Тэмцээний хуваарийн тухайд 24-ний өдөр эрэгтэй чөлөөт бөх, 25-ны өдөр сонгомол барилдаан, 26-ны өдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болно.

 10 дахь удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 7, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 11 бөх уригджээ.

Тодруулбал, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 57 кг-ын жинд С.Батболд, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 65 кг-ын жинд Б.Батмагнай, 70 кг-ын жинд Б.Батзориг, 86-ын жинд О.Үйтүмэн, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-ын жинд Н.Золбоо, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд Э.Гантуяа, 60 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд З.Болортунгалаг нар уригдсан байна. Түүнчлэн уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм байна.

Сонирхуулахад тус тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна. Энэ нь өмнөх жилүүдийн шагналын сангаас хоёр дахин бага байгаа юм.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top