Энэ онд “Хантайшир” бөхийн дэвжээний 15 жилийн ой тохиож байгаа. Тэгвэл тус ойд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан байсан юм.
Өчигдөр зохион байгуулагдсан тус барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн бөгөөд Улсын начин Ч.Ганзориг, Улсын начин В.Чимэдвандан нар их шөвөгт шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )