Ерөнхийлөгчийн нэрэмжит Футзалын цомыг УИХ-ын Тамгын газар хүртэв

2016 оны 11 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 дугаар зарлиг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн 114 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн 2015 оноос зохион байгуулж эхэлсэн юм.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд төрийн бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг яам, тамгын газруудын эрэгтэй 9, эмэгтэй 7 баг тамирчид оролцсоноос УИХ-ын Тамгын газрын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр алтан медаль хүртэж, багаараа тэргүүн байр эзлэн алтан цомын эзэд болцгоов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top