Ховд аймгийн Зэрэг сумын харьяа аймгийн хурц арслан Б.Лодой агсны нэрэмжит Үндэсний бөхийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Бөхийн барилдаанд 18 байгууллагын 100 гаруй бөхчүүд зодоглосноос “Аварга” Дээд Сургуулийн бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Х.Наранбаатар хоёрдугаар байрт, “Аварга” дээд сургууль сумын заан н.Намнансүрэн гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
Багийн дүнгээр нэгдүгээр байрт Б.Адъяахүү дасгалжуулагчтай “Аварга” дээд сургууль, 2-р байрт Ш.Зоригт дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, 3-р байрт Н.Баярмагнай дасгалжуулагчтай “Үндэсний биеийн тамир”-ын дээд сургуулийн багууд шалгарсан байна.
Харин уран барилдаантай бөхөөр Д.Бат-Эрдэнэ тодорчээ.
Сэтгэгдэл ( 0 )