Ахмадын ДАШТ-д есөн тамирчин хүч үзнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотын Форт Лаудердэйл эрэг дээр жүдо бөхийн ахмадын ДАШТ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд энэ сарын 16-нд эрх чөлөөний хотыг зорих юм. Тэмцээний М1 ангилалын эрэгтэйчүүдийн -100кг-ын жинд ОУХМ Батбаярын Ариун-Эрдэнэ хүч үзэх бол эмэгтэй F1 ангилалд ОУХМ Төрбатын Энхцэцэг 63 кг-д өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базаагаад байна.

Мөн М2 ангилалын 73 кг-д Дашпунцагын Бат-Амгалан, 81 кг-д Сэмчиний Мөнгөнхуяг нар өрсөлдөх бол F4 ангилалд Раадангийн Дэчинмаа, М7 ангилалд Намжилдоржийн Батсуурь нар эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Үүнээс хамгийн олон тамирчнаа буюу 151 жүдоч АНУ-аас оролцох бол Франц 140, Бразил 133 тамирчнаа оролцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top