Ховд аймгийн ихэр сурагчид урлаг, соёлоор өрсөлдөв

Админ | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Ховд аймгийн “Нийтийн номын сан”-гаас ЕБС-ийн дунд "Ихэр заяа" сэдэвт өдөрлөгийг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү өдөрлөгт ерөнхий боловсролын сургуульд сурдаг ихэр хүүхдүүд оролцдог гэдгээрээ онцлогтой юм.

Тус өдөрлөгөөр ихэрүүдийн дунд урлаг, соёл болон IQ хөгжүүлэх тоглоом зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан бөгөөд тэргүүн байрт аймгийн VII сургууль, дэд байрт “Прогресс” сургууль, гуравдугаар байрт I сургуулийн хүүхдүүд тус тус шалгарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top