Б.Будаевийн нэрэмжит тэмцээнд манай 39 бөх оролцоно

2016 оны 11 сарын 16

2016 оны арван нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, ахмадын дэлхийн аварга, европийн болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын 4 удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХIҮ дэх удаагийн тэмцээн болно. 

Тус тэмцээнд 23 хүртэлх насны залуучууд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97 кг-ын жингүүдэд өрсөлдөх юм. 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандар удирдсан 5 бөх, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Энхтүвшин удирдсан 8 бөх, “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн багш-дасгалжуулагч Л.Урианхайн удирдсан 8 бөх, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Г.Амархүү удирдсан 12 бөх, БТСДуС-ийн багш-дасгалжуулагч Пүрэвбаатарын удирдсан 6 нийт 39 залуу бөх барилдахаар явж байна. Олон улсын шүүгч Г.Амархүү шүүгчээр оролцох юм байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс 57 кг-ын жинд З.Занабазар, 96 кг-ын жинд Ө.Батзул нар мөнгө, 57 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, 66-кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-ын Б.Батсүх, 74 кг-ын жинд Б.Бямбадорж нар хүрэл медаль авч байв.

МЧБХ, Д.Өлгийсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top