Биеийн тамир, спортын газраас Монголын спортын салбарын хамгийн том өдөрлөгийг Монголд анх удаа "Эвтэй бол хүчтэй" нэрийн дор зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг ирэх 12 дугаар сарын 8-нд Спортын төв ордонд зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт тамир спортын газар, Монголын Үндэсний олимпийн хороо, БСШУСЯ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид оролцох юм.
Ингэхдээ Монголын сор болсон шигшээ багийн шилдэг тамирчид, дасгалжуулагч нар, олимп болон паралимпийн шигшээ багийнхан, спортын бодлого тодорхойлогчид мөн бодлого хэрэгжүүлэгчид өөрсдийн чиглэл, үүргээрээ нэгдэн баг бүрдүүлж, спортын төрлүүдээр өрсөлдөнө.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )