Монголын Чөлөөт Бөхийн Холбоо энэ сарын 19-нд Төрийн ордонд хуралдахаар болжээ. Тус хурлаар Холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох бөгөөд Асашёрюү Д.Дагвадорж ажлаа хүлээлгэж өгөх юм.
Уг нь тус холбооны журамд дөрвөн жилд нэг удаа буюу “Олимпийн наадмын дараах 90 хоногт Их хурлаа хийнэ” хэмээн заасан байдаг аж. Гэвч 2013 онд Асашёрюү Д.Дагвадорж Холбооны Ерөнхийлөгч болсны дараагаар хурал огт зохион байгуулаагүй байна.
Сүүлийн жилүүдэд чөлөөтийн тамирчдын амжилт эрс буурсан нь олон нийтэд тийм ч таатай санагддаггүй. Мөн тамирчдын амжилт эрс буурсан нь Холбооны удирдлагууд, үйл ажиллагаатай шууд хамааралтай хэмээн үздэг. Холбооны асуудал хурцдах болсон нэг шалтгаан нь Рио-2016 наадамд Г.Мандахнаран хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсанд оршино. Хэрэв Г.Мандахнаран медаль хүртсэн бол 36 жилийн турш тасраад байсан чөлөөтийн эрэгтэй тамирчдын амжилтыг ахиулах байлаа.
Тэмцээн дуусахаас 30 секундын өмнө өөрийгөө ялсан гэж үзсэн Г.Мандахнаран дэвжээг тойрч зугтсаны улмаас хүрэл медалийг Казахстаны тамирчинд алдаж орхисон. Энэ нь манайд төдийгүй Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоог хүнд байдалд оруулсан билээ.
Харин энэхүү шударга бус шүүлтийг эсэргүүцэж, дэвжээн дээр тайчсан дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын тэмцээнд оролцох эрхийг гурван жилээр хасч, МЧБХ 50 мянган евроны торгууль төлсөн.
Чөлөөт бөхийн холбооныхны дунд үүссэн энэхүү маргаан өнгөрөгч оноос эхэлжээ.
2015 оны тавдугаар сард “МЧБХ-г шинэчлэн зохион байгуулах түр хороо” байгуулагдаж, холбоонд нэгэн мэдэгдлийг хүргэж байв. Тус мэдэгдэлд “Дөрвөн жилд хийдэг ганц хурлаа зохион байгуулж, Ерөнхийлөгчөө санал асуулгаар тодруулах”-ыг хүссэн байна. Учир нь тэд Д.Дагвадоржийг хууль бусаар Холбоог удирдаж байна хэмээсэн юм. Чухам тэр үеэс Холбоо болон дасгалжуулагч, тамирчдын хооронд маргаан дэгджээ. Д.Дагвадоржийг “Дур зоргоороо аашилдаг, тамирчид болон холбооны гишүүдэд дарамт, шахалт үзүүлдэг, Холбооны хөрөнгийн тайланг санаатайгаар буруу гаргасан, олон нийтэд өөрийгөө сайн хүн болгож харагдуулах гэж худал хэлсэн” зэрэг түүний ёс бус үйлдлүүдийг баримтаар дэлгэсэн байдаг.
Харин энэ үгний хариуд Д.Дагвадорж “2009 оноос хойш Холбооны ажилд гурван тэрбум төгрөг зарцуулсан. Тамирчдыг амжилт үзүүлэх хэмжээний хөрөнгө зарсан гэж бодож байна. Тиймээс бид шаардлага тавих ёстой” хэмээж байсан билээ.
Угтаа ийм хэмжээний хөрөнгө огт зарцуулаагүй гэдгийг дасгалжуулагч, тамирчид онцолж байсан.
“Рио-2016” Олимпийн наадмын дараа Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар нар ард түмнээсээ хүлцэл өчиж, толгой бөхийж байсан билээ. Мөн тэр үеэрээ Д.Дагвадорж Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх тухайгаа мэдэгдэж байсан юм.
Г.Мандахнаран Олимпоос ирснийхээ дараа “Холбоо маань намайг хамгаална гэдэгт би итгэж байсан” хэмээсэн бол дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Холбоо биднээс нүүр бурууллаа” гэцгээж байв.
Тэдний энэ тэмцлийг Ерөнхийлөгч хүртэл магтан, сайшаасан байдаг.
Харин хоорондын үл ойлголцол, тунирхал, гомдлоо тайлж чадалгүй байсаар энэхүү харилцаа нь хүний амь эрсдэх хэмжээнд хүрсэн нь харамсалтай. Учир юу гэвэл, дасгалжуулагч Ц.Цогтбаяр энэ сарын 19-нд болох хурлын үеэр Төрийн Ордны өмнө өөрийгөө шатааж, зулын гол болно хэмээн мэдэгдээд буй.
Дээрээс нь Холбооны хурлаа Төрийн Ордонд хийх болсон нь дасгалжуулагч, тамирчдын бухимдлыг төрүүлээд байна. Арга ч үгүй, 2013 оноос хойш хүлээсэн Холбооны Их хуралд оролцуулахгүй гэсэн нь олон жил их спортын төлөө бие сэтгэлээ зориулсан дасгалжуулагч, тамирчдад юу гэж таатай санагдах вэ.
Дасгалжуулагчдын тэмцээнд оролцох эрхийг нь л хассан болохоос хурал, цуглаанд оролцох эрхийг нь хасаагүй шүү дээ, энэ арай л дэндэж байна гэх хүмүүс ч байна. Нээрээ энэ арай л дэндэж байна. МЧБХ бол төрийн байгууллага биш. Төрийн Ордонд хурлаа зарласан нь дасгалжуулагч, тамирчдын ямар ч эсэргүүцлийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа тод илрэл. Уг нь асуудал ихтэй энэ байгууллага хурлынхаа үеэр хоорондоо ярилцаж, зөвшилцөөд нэг шийдэлд хүрчихвэл муу нэрнээсээ дороо л салчих учиртай. Сүүлдээ тамирчдаа хүртэл хохироогоод байгаа нь бүр ч харамсалтай. Жишээлбэл, тун саяхан МУГТ Д.Насанбурмааг дэлхийн шигшээд авах хүсэлт явуулахад, хувийн мэдээллийг нь явуулаагүйн улмаас дэлхийн шигшээд орж чадаагүй. Дэлхийн шигшээд ердөө 10 тамирчин оролцох эрхтэй байдаг. Гэвч Холбооны хариуцлагагүй байдлаас болж тэрээр асар том боломжоо алдсан. Мөн өнгөрөгч онд хуурамч визний асуудлаас болж чөлөөтийн гурван тамирчин Олон Улсад нүүр хийх газаргүй болсон. Энэ нь Монголын нэр хүнд л унаж байгаа хэрэг шүү дээ. Ер нь удирдлага хоорондын маргаанд зөвхөн тамирчин үрэгддэгийн тод жишээ энэ юм.
Харин одоогоор хэн Холбоог удирдах нь тодорхойгүй байна. Тэгээд ч Д.Дагвадорж ажлаа өгснөөр Холбооны асуудал шийдэгдчихнэ гэж эндүүрэх бүр ч хэрэггүй.
Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 50 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр энэ холбооны уналт, ололтод хамаарагдах зуу, зуун хүн бий. Зөвхөн А.Сүхбат, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын хувийн байгууллага биш гэсэн үг. Тиймээс хэн нэгний амь үрэгдэхээс сэргийлж, холбооны удирдлагууд дасгалжуулагч, тамирчдынхаа үгийг сонсоосой.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 15 )
Ахан дуусийн холбоог сэтгэл гаргаж бөхийнхөө төлөө вг Цогтбаяр Баяраа нарт өгөхийг уриалья. 3 тэрбумаар ю хииснээ тайлагнаач хахья сумочоо
сэтгүүлчээ зөв мэдээлэл оруулаач ээ юун казакстаны бөх вэ тэгээд ч 3 0 биш 3 сек л болсон
Zuv l bh heregtei sh de
Маш зов. Энэ 3 маанагын холбоо биш байсан. Юунч дарга удирдагч болох дуртай духнууд бэ. Илжигнууд тэр Сумо шумо, монгол бох мохоо л удирд.
Davgaa Symia 2 joohon ch gesen bolovsordoo gemeer bna ehneree nuddeg er hezee ch novshooroo l bdag
эвлэж нэгдэх чадааргуй нэг толгойгуй хэцуу ч юм даа
Tsogtbayriig holboonii dargaar tomiloy
Гомдмоор юм даа,ард түмэн өөрт яаж ханддаг билээ?өөрөө тамирчны жаргал зовлонг мэдэх атал мөнгөтэй хүний тэнэг зан гаргаад онцгүй л байна даа,дагвадорж сумъяабазар нар.дээр нь а.сүхбат ч юув,гутамшигтай бас шившигтэй
Сүхбат ном уншиж оюунаа цэнэглэвэл таарна. Бат-үүлийн МАН-ынх л бол хонь ч байсан сонгогдохоор тийм сонголт боллоо гэдэгчлэн МАН-н үхэр тэнэг нь Сүхбат мөнөөсөө мөн
DAGVA DORJ SUMYA BAZAR NAR ARGAGUI L NEG EHIIN HUUHDUUD YUM DAA AH DUU HOER AVGAIGAA ZODNO
Энэ юм бүхэнд далдагнаж байдаг Дагваа одоо болимоор юм.
давгаа чи өгсөн дээр шүү? мөнгө чинь муудаад байгаамуу??
ard tumnii shine holboo baiguulchihaachee ard tumen demjine shdee
ingej hubaagdaj baihaar shine holboo baiguulchihaj boldoggui yumuu