Б.Будаевын нэрэмжит тэмцээнд манай гурван бөх түрүүлээд байна

2016 оны 11 сарын 20

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо энэ сарын 19-20-нд насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, ДЦАШТ-ий аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын дөрвөн удаагийн аварга, ахмадын дэлхийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Б.Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын ХХIҮ олон улсын тэмцээн болж байна.

Тэмцээний эхний өдөр дөрвөн жингийн барилдаан болж “Арслан” клубын бөх Занданбудын Занабазар 55 кг-ын жинд, Тулгын Төмөр-Очир 60 кг-ын жинд, Батсуурийн Отгонбаяр 74 кг-ын жинд алт, Занданбудын Сумьяабазар 74 кг-ын жинд мөнгө, “Алдар” спорт хорооны бөх Ганхуягийн Ханбүргэд 66 кг-ын жинд мөнгө, 74 кг-ын жинд Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медаль хүртжээ. 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандарын 5, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Энхтүвшингийн 8, “Аварга” БТДС-ийн дасгалжуулагч Л.Урианхайн 8, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Г.Амархүүгийн 12, БТСДуС-ийн багш Пүрэвбаатарын 6 нийт 39 залуу бөх барилдах юм. Олон улсын шүүгч Г.Амархүү шүүгчээр оролцож буй юм.

Өнөөдөр 4 жингийн барилдаан болно.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top