Б.Будаевийн нэрэмжит тэмцээнээс мөнай бөхчүүд 14 медальтай ирлээ

2016 оны 11 сарын 22

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын “Дружба” цогцолборт насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, ахмадын дэлхийн аварга, европийн болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын дөрвөн удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХIҮ дэх удаагийн чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 

23 хүртэлх насны залуучуудын дунд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97 кг-ын жингүүдэд ангиллаар болсон тус тэмцээний хоёр дахь өдөр 97 кг-ын жинд “Аварга” ахлах сургуулийн бөх Болдбаатарын Одсүрэн алт, “Аварга” ахлах сургуулийн бөх Чинбатын Алтангэрэл мөнгө, 86 кг-ын жинд “Аварга” ахлах сургуулийн бөх Ганбаатарын Ганхуяг мөнгө, 125 кг-ын жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 50 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Нармандахын Насанбуян хүрэл, 60 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансувдын Мөнх-Эрдэнэ хүрэл, 125 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Жаргалсайханы Бат-Оргил хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ тэмцээнээс манай бөхчүүд алт 4, мөнгө, хүрэл тус бүр 5 нийт 14 медаль авчээ.

Тэмцээнд “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандар, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Энхтүвшин, “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн багш-дасгалжуулагч Л.Урианхай, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Г.Амархүү нар дасгалжуулагчаар оролцжээ. Олон улсын шүүгч Г.Амархүү шүүгчээр ажиллажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.5.196.74) 2016 оны 11 сарын 23

Шал худлаа тэмцээнүүдээс нэг л олон медаль авлаа гэж хөөрцөглөхийн. Тэр олимп дэлхийн аваргаас наад медалуудаа авчаад онгирцгоо за юу

0  |  0
Top