Булган аймагт отроор очсон малчны хотонд цэцэг өвчин гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Булган аймгийн Могод сумын "Үнэгтийн хөндий"-д оторлон ирсэн Архангай аймгийн Өгийнуур сумын малчин Б.Булган-Очирын хотонд бог малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрч тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож 8 постод 71 хүн ажиллаж байна.

Түүнчлэн аймгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын даргын хамт 11 дүгээр сарын 20-ний өдөр нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад нэн тэргүүнд шаардлагатай байгаа 30 хос эсгий гутал, хоол хүнс, түлш шатахуун, бууны сум зэргийг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

Одоогийн байдлаар нийт 6573 малд вакцин хийж, Б.Булган-Очирын хотон дахь халдвар авсан бог малыг устгалд оруулж, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top