ОХУ-ын Эрхүү хотын “Байкал-Арена” спортын цогцолборт олимпийн, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, европийн хошой аварга Н.Воробьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн III удаагаа болов.
Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохиосон тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын зуу гаруй өсвөрийн бөхчүүд 12 жинд өрсөлдсөн байна.
Манай бөхчүүдээс Чингэлтэй дүүргийн бөх Н.Анударь 52 кг-ын жинд алт, Б.Энхцэцэг 49 кг-ын жинд, Б.Энхзул 40 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )