Завханчууд орон нутагтаа үйлдвэрлэсэн эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Ард иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах хариуцлагатай үүргийг хүлээсэн хүмүүс бол яах аргагүй хүнс үйлдвэрлэгчид юм. Энэ томоохон ачааг нуруундаа үүрч яваа Завхан аймгийн хүнс үйлдвэрлэгчид анхдугаар зөвлөгөөнөө 2006 онд зохион  байгуулж байсан бол 10 жилийн дараа хоёр дахь зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгч нийт 300 орчим төлөөлөгч оролцжээ.

Ард иргэддээ эрүүл  хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хэвшүүлэх, нөгөө талаас дотоодынхоо үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймгийн Засаг дарга “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамж гаргасан байна. Аймгийн ЗДТГ ч орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэвшжээ. Цаашид хүнс үйлдвэрлэгчдээ бүтээгдэхүүнээ өөр зах зээл дээр борлуулах боломжийг бүрдүүлэхэд нь аймаг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа хэлсэн байна.

Зөвлөгөөнөөр “Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт”,“Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах”,“Хүнс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”,“Хүнсний үйлдвэрлэл эрхлэлтэнд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Мөн хүнс үйлдвэрлэгчийн “Ур чадвар-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top