Швейцарийн Цюрих хотноо ирэх арванхоёрдугаар сарын 7-12-нд 37 дахь удаагийн жүдо бөхийн Армийн ДАШТ зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдэгдсэн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр "буурал" тивийг зорих гэж байна. Тэднийг Дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр аварга ахлан оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Пүрэвдоржийн Нямлхагва, Дамдинсүрэнгийн Батсайхан нар ажиллах юм байна.
Армийн ДАШТ-д оролцох Монгол Улсын баг тамирчид:
-60 кг:Дагвадоржийн Баярмагнай /ОУХМ/
-66 кг:Адъяагийн Батсуурь /ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медальт/
-73 кг:Эрдэнэтогтохын Түмэннасан
-81 кг:Дашцэрэнгийн Сандуйжав
-90 кг:Гантулгын Алтанбагана /ОУХМ, Гран При ангилалаас 2 мөнгө, 1 хүрэл медальтай/
-100 кг:Хутагын Цогтгэрэл /ОУХМ, Армийн анхдугаар наадмын хүрэл медальт/
+100 кг:Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
-52 кг:Адъяасамбуугийн Цолмон /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт,
-63 кг:Болдын Ганхайч /ОУХМ, 2016 оны улсын аварга/
Сэтгэгдэл ( 0 )