Дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн Э.Тэмүүжин “Шилдэг хүүхэд” боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

БНХАУ-ын Шанхай хотод 11 дүгээр сарын 16-21-ны өдрүүдэд пүүл биллиардын залуучуудын ДАШТ боллоо. Тус тэмцээний 17 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Монголын поккет биллиардын холбооны тамирчин Э.Тэмүүжин дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт гаргасан билээ. Монгол Улс өмнө нь биллиардын төрөлд тив дэлхий болон Олон Улсын тэмцээнд шигшээ наймд шалгарч байсан бол анх удаа Э.Тэмүүжин дэд байр эзэлж, төрийн далбаагаа мандуулсан юм. 

Үүнээс өмнө Монголын бильярдчид Азийн наадамд 16 дугаар байрт шалгарсан нь хамгийн өндөр амжилт байлаа. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 19 хүртэлх насны ангилалд Э.Ариундөл, 17 хүртэлх насны ангилалд Э.Тэмүүжин, Ц.Тайванбат нар дасгалжуулагч Л.Баттулгын удирдлага дор өрсөлдсөн юм.

Ийнхүү мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан Э.Тэмүүжинг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хүлээн авч уулзаж баяр хүргэсэн бөгөөд энэ үеэр түүнийг “Шилдэг хүүхэд” медалиар шагнаж илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top